Сурагчдын амралтыг урагшлуулсан тухай мэдээллийг БШУЯ-аас үгүйсгэв
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын энэ хичээлийн жилийн зуны амралтыг эхлүүлэх хугацаанд өөрчлөлт оруулсан буюу амралтыг урагшлуулсан тухай мэдээлэл түгээд буй. Тэгвэл тухайн мэдээллийг БШУЯ-аас үгүйсгэлээ.
Харин гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:
- 1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс
- 4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс
- 6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэх аж.