СУДАЛГАА: Сурагчид дээд ангийнхаа хүүхдүүдийн хүчирхийлэлд өртөх нь их байна

“Сургуулийн орчин дахь хүчирхийллийг таслан зогсооё” төр, иргэний нийгмийн түншлэл хамтын ажиллагааны хүрээнд Баянзүрх дүүргийн 33 ерөнхий боловсролын сургуулиуд засаглал, материаллаг болон нийгэм сэтгэлзүйн орчны үнэлгээг хийж дуусаж байна. Тус үнэлгээг Боловсролын Ерөнхий Газар, Боловсрол эвсэл хамтран ажиллах санамж бичгийн дагуу хэрэгжүүлж байгаа юм.

Үнэлгээний үр дүнг сургуулиудтай хамтран нэгтгэж ирэх хичээлийн жилд хүүхэд хамгааллын чиглэлээр ямар зорилго тавьж, хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойлохоор болжээ.

Иргэний нийгмийн 14 байгууллага 33 сургуулийн хүүхдийн сайн сайхныг дэмжих багуудад (нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч, хоол зүйч, тусгай хэрэгцээт боловсролын багш, зарим багуудад эцэг эхийн төлөөлөл, багш нарын төлөөлөл) кейст зөвлөгөө өгөх, ялгаатай байдлыг ойлгох, жендэр, хүүхдийн эрхийн чиглэлээр мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэн хамтран ажиллаж байна.

Улаанбаатарын есөн дүүрэг болон найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4,264 хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой судалгаанд (2017 онд) хамруулжээ. Тэдний 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан хэмээн хариулсан байна. Тухайлбал

  • Үг хэлээр доромжлох 62%
  • чимхэх 50.2%
  •  цохиж зодох 43.5%
  • үл хайхрах 27.8% тус тус үзүүлэлттэй гарчээ.

Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээд нь дээд ангийн хүүхэд 47.6 хувь, багш 15 хувь гэж хариулсан байна.

зураг

Боловсрол, шинжлэх ухааны яам

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Similar Posts

One Comment

  1. Great – I should certainly pronounce, impressed with your site. I had no trouble navigating through all the tabs and related information ended up being truly easy to do to access. I recently found what I hoped for before you know it in the least. Quite unusual. Is likely to appreciate it for those who add forums or something, site theme . a tones way for your client to communicate. Excellent task..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *