“Warner Bros” Мерагийн дүрд өөр жүжигчин тоглуулах талаар бодож байжээ
“Warner Bros” компанийн “DC” дээр суурилсан киног хариуцсан захирал Уолтер Хамада, Жонни Депп Амбер Херд нарын шүүх хурал дээр мэдүүлэг өгсөн байна. Тэрбээр Жэйсон Момоа болон Амбер Херд нар таарч тохирохгүй байсан талаар мэдэгдэлдээ дурджээ. Ийм шалтгааны улмаас “Warner Bros” компани “Aquaman 2” киноны Мерагийн дүрд Момоатай илүү тохирох жүжигчин тоглуулах талаар бодолцож үзсэн аж.
Хамада нэмж хэлэхдээ Хердийн “Aquaman 2” кинонд бүтээж буй дүрд Деппийн үүсгэсэн зарга огт нөлөөлөөгүй хэмээсэн юм. Тус шүүх хурал эхэлсний дараа Хердийг “Aquaman 2” киноноос хасах аянд 4 сая 300 мянган хүн гарын үсэг зурж нэгдсэн билээ. Тус аян 2 сая гарын үсэг цуглуулсны дараа Хердийн “Aquaman 2” кино дээр гарах дэлгэцийн хугацааг 10 минут хүрэхгүй болгосон. Ингэж түүний дэлгэцийн хугацааг хассан явдлын олон хүн тус аянтай холбон тайлбарлаж байсан ч Хамада үүнийг үгүйсгэв.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ