Та үүнийг мэдэх үү?
Энэ удаа та бүхэнд хачирхалтай, хөгжилтэй баримтуудыг хүргэж байна.
-Маккдоналдс брокколины амттай бохь гаргаж байсан
Хэрэглэгчдийн эрүүл мэндийг дэмжих зорилгын дагуу анх тус бохио гаргаж байсан ч ихэнх хэрэглэгчид таагүй байдлаар хүлээн авч, шоглон тохуурхаж байсан тул зогсоожээ.
-Анхны жүрж улбар шар байгаагүй
Анх Өмнөд Азид ургаж байсан жүржийн өвөг дээдэс ногоон өнгөтэй байсан бөгөөд илүү чихэрлэг, шүүс багатай байжээ. Уур амьсгал сэрүүсэж улмаар жимс өнгөө өөрчилсөн ч одоог хүртэл Вьетнам, Тайланд улсуудад ногоон өнгийн жүрж ургасаар байдаг байна.
– Шотланд хэлэнд цастай холбоотой 421 үг байдаг
Өнгө, хэлбэр болон хэрхэн бударч эсхүл шуурч орж байгаа тухай 421 холбоо үг гээд боддоо?
-Самсунг корпораци өгзөгний хэлбэртэй роботоор утасныхаа чанарыг шалгадаг
Маш олон хүн өмднийхөө арын халаасанд утсаа хийж суугаад эвдэлж орхидог. Үүний дагуу утас нумарч гэмтэх магадлал хэр их байгааг хэмжих гэж Самсунг уг роботыг бүтээжээ.
-Жийнсэн өмдөнд байдаг жижиг халаас анх халаасны цаганд зориулагдсан
Халаасанд зориулагдсан цаг байдаг бол халаасанд зориулагдсан цаганд зориулагдсан халаас ч мөн байх хэрэгтэй гэж үзсэн бололтой.
-Цацагт хяруулнууд ичиж улайдаг
Эрэгтэй цацагт хяруулууд эмэгчнээ татах гэж оролдох үедээ эсхүл айж цочхоороо, баярлах хариу үйлдэл үзүүлэхээрээ хүзүү, хоолойн орчмын арьс нь улайж ягаардаг аж.
-Хоолойны хамгийн доод өнгийг гаргаж чаддаг залууг хүн сонсож чадахгүй
Тим Стормс гэгч эрэгтэй дэлхийн хамгийн доод өнгийн хоолойтой бөгөөд түүний гаргасан дууны долгионыг тусгай төхөөрөмжөөр л таних боломжтой аж. Гэвч энэ төрлийн чимээг сонсож чадах нэг л амьтан байдаг бөгөөд тэр нь заан гэнэ.
-Америк улсын далбайны зургийг ахлах сургуулийн хүү зохиож байжээ
Анх 1958 онд Америк улс 48 мужтай байх үед ахлах сургуулийн сурагч хүү Боб Хефт түүхийн хичээлийнхээ даалгаварт зориулан 50 одтой далбааны зургийг гаргаж байжээ. Үүнд түүхийн багш нь 85%-ын л үнэлгээ өгсөн бөгөөд тухайн жилдээ Америк улс 50 мужтай болсноор Боб өөрийн санааг ерөнхийлөгчдөө илгээж, ерөнхийлөгч ч зөвшөөрөн хүлээн авсан байна. Уг явдлын дараа түүхийн багш нь түүний дүнг 100% болгон зассан гэдэг.
Эх Сурвалж: www.rd.com
П. Ундрах