Амбер Херд өдөрт зуу зуун удаа амь насанд нь халдах гэсэн заналхийлэл ирдэг болсон гэв
Амбер Херд шүүх хурал эхэлснээс хойш өдөрт зуу зуун удаа амь насанд нь халдах гэсэн заналхийлэл ирдэг болсон хэмээжээ. Шүүх хурлын эцсийн өдөр, хоёр тал сүүлийн аргументээ хийхээс өмнө тэрбээр “Үнэхээр аймшигтай, ямар ч хүнд энэ нөхцөл байдал хэцүү санагдана. Үүнийг мартахад амар л даа, гэхдээ би ч гэсэн хүн шүү дээ” гэсэн байна.
Херд нэмж хэлэхдээ шүүх хуралд мэдэгдэл өгөх нь Депптэй амьдарч байх үеийн сэтгэлийн шархыг сэдрээсэн хэмээсэн юм. Шүүх хурал үргэлжлэх хугацаанд хоёр тал бие биенийгээ буруутгасаар ирсэн бөгөөд үүнийг нотлохоор олон тооны гэрчээс мэдүүлэг авсан. Сар гаруй үргэлжилсэн тус шүүх хурлын эцсийн аргументээ толилуулах өдөр нь өнөөдөр юм. Хоёр талын өмгөөлөгч нар аргументээ толилуулсны дараа шүүгч хэдэн цагаас хэдэн өдрийн дараа шийдвэрээ гаргаж магадгүй юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ