|

Украины хамгийн баян хүн ОХУ-ыг шүүхэд өгнө

Украины хамгийн баян хүн, Ринат Ахметов дайны улмаас 17-20 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тул ОХУ-ыг шүүхэд өгнө хэмээжээ. Мариуполь хотод байрладаг Азовсталь, Иллич гангийн үйлдвэрүүдийг тэрбээр эзэмшдэг. Тус үйлдвэрүүд ОХУ-ын бөмбөгдөлтийн улмаас их хэмжээний хохирол амсжээ.

Ахметов Украины мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө “Бид ОХУ-ыг шүүхэд өгч бүх хохирлыг барагдуулахыг шаардах болно” хэмээсэн байна. Тэдгээр үйлдвэрүүдийг Оросууд бөмбөгдсөний улмаас 17-20 тэрбум ам.долларын хохирол амссан гэж тэрбээр нэмж хэлсэн юм. Түүний эзэмшдэг бизнесүүд дайн эхэлсний дараа хүн байдалд оржээ. Ахметов өнгөрсөн дөрөвдүгээр сард Мариуполь хотыг эргэн босгохоо амласан. Гэвч тус хот өнгөрсөн долоо хоногт бүхэлдээ ОХУ-ын хяналтад орсон юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *