“Хөгжлийн банк”-ны хэрэгтэй холбоотой гишүүдэд хилийн хориг тавих саналыг шүүхэд хүргүүлжээ
Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаад буй. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлж байв. Тэгвэл нэр бүхий гишүүд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж буй гэх үндэслэлээр НПГ-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын гишүүдийг хилээр гарахыг хориглох саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Прокурорын уг саналыг шүүхээс өнөөдөр /2022.05.27/ шийдвэрлэх аж.
Б.БАЯРТ