Гудамжинд нүцгэн явсан хүү хүчирхийлэлд өртөөгүй, сэтгэцийн эмгэгтэй гэв
Уржигдар шөнө /2022.05.25/ 03:00 цагийн үед СХД-ийн 29-р хороо, Драгон төвийн орчим 12-13 орчим насны хүү чармай нүцгэн хүү айж, түгшсэн байдалтай төв замаар алхаж байсан тухай бид өмнө мэдээлсэн. Энэ тухай цагдаагийн байгууллагаас:
“Гудамжинд нүцгэн явж байсан хүүхдийг НЦУГ алба хаагчид олсон байна. Хүүхэд 14 настай, сэтгэцийн эмгэгтэй бөгөөд үе үе гэрээсээ гараад явдаг нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон. Улмаар эл явдлыг харсан иргэн хүүг хүчирхийллийн хохирогч болсон байх вий хэмээн сэрэмжилж, цагдаагийн 102 дугаарын утас руу залгасан байна. Хүүхэд болон ар гэрийнхэнтэй нь СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн уулзалт хийж байгаа. Мөн мэргэжлийн байгууллагатай холбон ажиллаж байгаа” гэв.
Clinical Outcome Data priligy kaufen
Helpful, convenient, friendly, efficient buy priligy paypal Complementary and alternative therapies CAM may play a role in the treatment of acne