Техас дахь бага сургууль руу гал нээсэн 18 настай хүүгийн аав уучлал гуйжээ

Өнгөрөгч мягмар гарагт Техас дахь Робб бага сургууль руу зэвсэглэсэн этгээд халдаж 19 сурагч, хоёр багшийн амийг хөнөөсөн. Уг хэргийг 18 настай хүү үйлдсэн бөгөөд түүний аав 42 настай Сальвадор Рамос “Daily Beast” сэтгүүлд өгсөн ярилцлагаараа дамжуулан уучлалт гуйжээ.

Сальвадор Рамос ярилцлагадаа “Хүүгийнхээ хийсэн үйлдэлд харамсаж байна. Би хүүгээ ийм зүйл хийнэ гэж хэзээ ч бодож байгаагүйТэр хэн нэгэнд ийм зүйл хийхийн оронд зүгээр л намайг алах ёстой байсан юм” хэмээжээ.

Түүний хүү уг хэргийг үйлдэхээсээ өмнө эмээгийнхээ нүүр рүү буудан хөнөөсөн бөгөөд уг хэрэг Техасын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн аллагын нэг болсон байна.

Mother of 18-year-old Texas school shooter says he 'wasn't a violent person' | The Times of Israel

 

 

Гэмт этгээдийн аав ажлаасаа үүдэн хүүгийнхээ амьдралд сүүлийн үед анхаарал хандуулж чадахаа больсон бөгөөд ковидоос үүдэн улам бүр холдсон тухайгаа ярьжээ. Хүү нь түүнтэй сар гаруйн өмнөөс ярихаа больсон гэнэ. Үүнээс хойш хүүтэйгээ уулзаагүй байсан тэрээр хүүгээ “Тэр дуу цөөтэй хүн байсан. Их дотогшоогоо. Тэр хэнд ч саад болдоггүй. Гэсэн ч хүмүүс түүнийг зовоодог байсан. Тэр минь сайн хүү байсан” хэмээн тодорхойлжээ.

Ахлах сургуульд сурч байхдаа өмссөн хувцаснаасаа болж доромжлуулдаг байсан хүү сургуулиа хаяхад хүрчээ. Бага болон дунд сургуульд байхдаа гацаж ярьдаг байсан учраас мөн л дээрэлхүүлдэг байсан хүү ээжтэйгээ тун таарамжгүй харилцаатай байсан аж. Хар тамхинд донтсон ээж нь хүүг гэрээсээ хөөж байжээ .

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *