Ц.Отгондалай 205 кг шахаж дэлхийн аварга боллоо
Казахстан Улсын Алматы хотод болж буй Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд классик хэвтээ шахалтын -93 кг-д Хөвсгөл аймгийн тамирчин Ц.Отгондалай 205 кг шахаж дэлхийн аварга боллоо.
Ц.Отгондалай 2006 оноос хэвтээ шахалтын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2007 оноос эхлэн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 2015 онд спортын мастерын болзол хангаж байжээ.
Тэрбээр 2017 онд Филиппин улсын Манила хотод болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний – 93 кг жинд түрүүлж Ази тивийн аварга болж байсан юм.