Хилийн хоригт орох дараагийн гишүүн хэн бэ?
Одоогийн УИХ-ын гишүүд дотроос Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдсон 4 гишүүнд прокурорын байгууллагаас хилийн хориг тавих саналыг шүүхэд хүргүүлсэн байдаг. Тэгвэл эхнээсээ хэрэг нь шүүхээр орж өчигдөр экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан фортуна Н.Батбаяр нарыг хилээр гарахыг шүүхээс хориглосон.
Түүний араас үлдсэн гурван гишүүн болох Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нар тунаж үлдэв. Г.Амартүвшин гадаадад байгаа тул шүүхээс түүнийг ирмэгц шүүх хурлын товыг зарлах бол, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын шүүх хурал ирэх даваа гарагт /2022.05.30/ 11:00 цагт товлогдсон байна.
Шүүхээс эдгээр гишүүдэд гэм буруутайд тооцвол УИХ-ын гишүүний халдашгүй байдал нөлөөлөх тул хилийн хориг, таслан сэргийлэх арга хэмжээ л авах болов уу?
Учир нь эдгээр гишүүдийг гишүүнээс түтгэлзүүлэх өмнө ч ирж байсан. Халдашгүй байдлын хороо хэрүүл уруултай хуралдан байж авч үлдэж байсан юм. МАН-ын нөлөө гишүүдийн тоонд ордоггүй гэж учир мэдэх хүмүүс хэлдэг ч яадаг ч байсан МАН дутуу байсанаас муухай харагдахыг илүүд үзэх болов уу?
Д.Өөдөө
I think you have noted some very interesting points, thanks for the post.