ДЭМБ: Одоо арга хэмжээ авбал сармагчны цэцгийн амархан хяналтдаа оруулна
ДЭМБ-ын Дэлхийн халдварын аюулд бэлтгэх газрын дарга Силви Брианд улс орнууд сармагчны өвчнийг хяналтдаа авахын тулд түргэн шуурхай ажиллаж, вакцины нөөц хэр ихтэй буйгаа мэдэгдэх хэрэгтэй гэсэн байна. Тэрбээр НҮБ-ын энэ жилийн чуулганд оролцохдоо ингэж хэлсэн бөгөөд “Хэрвээ бид зөв арга хэмжээ авбал энэ өвчнийг амархан хяналтдаа оруулна” хэмээжээ.
Одоогийн байдлаар Африкийн бус 20 оронд 300 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Сармагчны цэцгийн эсрэг салхин цэцгийн вакцин үр дүнтэй байдаг. Иймд ДЭМБ сармагчны цэцгийн халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүсийг вакцинжуулахыг зөвлөжээ. Мөн тохиолдлыг судлах, хавьтал илрүүлэх, тусгаарлах нь хамгийн зохистой арга гэж ДЭМБ-ын салхин цэцгийн халдвар хариуцсан дарга Розамунд Льюис хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ