ОХУ цэрэгт элсэхэд насны хязгаарлалт тавихаа зогсоов
ОХУ цэрэгт элсэх насны хязгаарлалтыг халж, Украины дайнд нэмж цэрэг татах замыг нээлээ. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин 40-өөс дээш насны иргэдийг зэвсэгт хүчинд элсэх боломжтой болгосон хуульд гарын үсэг зурсан байна.
Өмнө нь ОХУ-ын зэвсэгт хүчинд элсэх насны хязгаар тус улсын иргэдэд 18-40, харин гаднын орны хүмүүст 18-30 байжээ. Украины болон барууны орны мэргэжилтнүүд ОХУ-ыг дайны улмаас олон цэргээ алдсан хэмээн мэдэгдсэн. Тухайлбал Украины тал ОХУ-ыг 30 мянган цэргээ алдсан гэж үзэж байгаа бол Их Британийн тагнуулын газар тус улсыг 15 мянган цэргээ дайнд алдсан хэмээн мэдээлсэн юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ