|

Шанхай хот бизнесүүдэд зориулж хөл хориогоо султгана

Шанхай хот коронавирусийн халдварын улмаас хоёр гаруй сарын өмнө хөл хорио тогтоосон билээ. Тэгвэл тус хотын албан тушаалтнууд бизнесүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд хөл хорионы олон дэглэмийг ирэх лхагва гарагаас (2022.06.01) цуцлах болсон байна. Үүнтэй зэрэгцүүлэн хөл хорионы улмаас цохилт авсан эдийн засгаа дэмжих бодлогыг хэрэгжүүлж эхлэх аж.

Тус хотын дэд дарга хэвлэлийн бага хурлын үеэр Шанхай хотын засаг халдварыг тогтоон барих удирдамжийг шинэчилж, бизнесүүдийн үйл ажиллагаанд тавьсан шаардлагагүй хоригуудыг цуцлах болсноо мэдэгдсэн байна. Хөл хорионы үед бизнесүүд үйл ажиллагаа явуулахын тулд хүсэлт гарган батлуулах ёстой байсан аж. Харин зургаадугаар сараас эхлэн хүсэлт явуулах шаардлагагүй болох юм. Мөн хотын захиргааны албан тушаалтнууд эдийн засгийг дэмжих 50 бодлого танилцуулжээ. Үүнд жижиг, дунд бизнесүүдэд олгосон зээлийг шинэчлэх гэх мэт зүйл багтсан байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *