ОХУ-ын Элчин сайд Буча хотод болсон дайны гэмт хэргийг зохиомол гэжээ
ОХУ-аас Их Британид суудаг Элчин сайд Андрей Келин “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө Буча хотод болсон дайны гэмт хэргийг зохиомол гэж хэлсэн байна. Түүнд сэтгүүлч Буча хотын дүр зургийг харуулсан бичлэгийг үзүүлж “Орос цэргүүд энэхүү дайныг ингэж хийх ёстой юм уу. Үүнээс харахад тэд дайны гэмт хэрэг үйлдэж байгаа мэт харагдаж байна” гэж асуужээ.
Үүнд Андрей хариулахдаа “Мэргэжлийн цэргүүд цогцсууд орхиод явна гэдэгт итгэж байна гэж үү? Би лав итгэж чадахгүй, учир нь гэвэл тэгэх нь маш мэргэжлийн бус. Бидний үзэж буйгаар бол энэхүү дүр зураг зохиомол. Үүнийг хэлэлцээрт саад болохын тулд ашигласан. Дайны эхэнд хэлэлцээр сайн явагдаж байсан ч үүний улмаас өөрчлөгдсөн. Хэн нэгэн үүнийг хэлэлцээрийг таслан зогсоохын тулд ашигласан” хэмээсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ