Монголчуудын уламжлалт хүнсний бүтээгдэхүүн НОХОЙН АМТТАН болов

Монголчууд малынхаа сүү, цагаан идээг идээ идээний дээд хэмээн үзэн, ихэд нандигнан хүндэлдэг ард түмэн билээ. Цагаан идээг дээдлэх ёс жаяг ч гэж бий.

Харин харь оронд энэхүү идээний дээд болсон цагаан идээ “нохойн амттан” нэртэй  20-25 мянгын үнэтэй худалдаалагдаж байх юм. Тодруулбал, Японы амьтны дэлгүүрт Монгол ааруулыг гэрийн тэжээвэр нохойд зориулан, савлан худалдаалдаг аж. Савлагааны ар талд “Арван гурав дугаар зуунаас уламжлагдан өнөөдрийг хүртэл Монголчуудын хэрэглэж буй 100 хувь сүүн бүтээгдэхүүн” хэмээжээ.

Хэрэв хэн нэгэн сониуч Япон нь Google-с ааруулын талаар сонирхон хайвал ааруул гартаа барин амтархан идэж байгаа Монголчуудыг хараад юу гэж төсөөлөх бол. Нохойн амттан идэж байна гэж харах болов уу? эсвэл Монголчуудын иддэг ааруулыг бид нохойдоо өгдөг юм байна гэж гайхах болов уу? Дэлхийд цор ганц арааны шүлс асгаруулсан Монгол ааруул харь оронд нохойн амны зугаа болгож байгаа нь хэнд ч таатай санагдахгүй нь лавтай байх.

Тэглээ гээд бид яах ч билээ. Өөрсдөө дэлхийн зах зээлд гаргах гэж ааруулаа экспорлчихоод араас нь зарга нэхэж бусдад бурууг өгөх биш, гаднынхныг тэжээвэр нохойдоо хүүхдээс дутуугүй хайртай гэдгийг овжноор ашиглан “нохойн амттан” хэмээн нэрлэж ааруулаа худалдаалж буй бидэнд л өв соёлоо гээсэн алдаа бий.

 

 

 

 

Ж.ХАЛИУН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *