Баян-Өлгий аймагт аянга бууж, 30 бог мал хорогджээ
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн нуур багийн “Өргөнширэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 165 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Аянга бууж бог мал хорогдсон тухай мэдээллийг хүлээн авсан. 05.27-ны өдрийн 19:00 цагт аянга бууж малчин Т-ийн 30 бог мал аянгад өртөж хорогдсон тухай мэдээллийг тус сумын 05.28-ны өдрийн 09:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ