Илон Маск, Жефф Безос, Билл Гейтс нарын хөрөнгө 114 тэрбум ам.доллароор буурчээ
Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад багтдаг Илон Маск, Жефф Безос, Билл Гейтс нарын хөрөнгө сүүлийн таван сард их хэмжээгээр буурчээ. “Bloomberg Billionaire Index”-ээс харвал тэдний хөрөнгө дээрх хугацааны туршид 100 гаруй тэрбум ам.доллароор багассан байна.
Тухайлбал Илон Маск 46.4 тэрбум, Жефф Безос 53.2 тэрбум ам.долларын хөрөнгөө алджээ. Харин Билл Гейтсийн хөрөнгө 15.1 тэрбум ам.доллароор буурсан байна. Гэсэн хэдий ч Маск 224 тэрбум долларын хөрөнгөтэй учир дэлхийн хамгийн баян хүн хэвээр байгаа юм. “Bloomberg Billionaire Index”-ээс харвал Маскийн араас, хамгийн баян хүний жагсаалтын хоёрт Жефф Безос 139 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр оржээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ