Эмэгтэйчүүдийн заавал үзэх хэрэгтэй 10 феминист кино

Жендерийн тэгш эрхийг эрхэмлэн авч үзэх болсон өнөөгийн цагт та өөрийгөө эрэгтэй хүнээс дутуугүй хүч чадал, эр зоригтой мэтээр мэдэрч чадаж байгаа юу? Арай та одоог хүртэл өөрийгөө зөвхөн эмэгтэй хүн байгаагийнхаа төлөө эрчүүдээс доогуур үнэлэн амьдардаг юм биш биз? 

Эмэгтэй та эдгээр киног үзсэнийхээ дараа өөрийгөө өөр өнцгөөс харж эхлэх болно. 

1. Revenge (2018)

2018 онд цацагдсан, Франц найруулагч Кероли Фаргетын уг бүтээлд хүчирхийллийн хохирогч болсон залуухан эмэгтэй хэрхэн өш хонзонгоо авч, хүнгүй цөлд алуурчидтай тэмцэж буй тухай гардаг аж. 

2. Hidden Figures (2016)

Америк улс Орос улстай технологийн өрсөлдөөн эд өрнүүлж, сансрын судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх гэж эрдэмтэд цаг наргүй ажиллаж байх үед Африк-Америк гаралтай эрдэмтэн эмэгтэйчүүд хоорондоо нэгдэж улмаар төслийн хэрэгжилтэд хамгийн том байр суурь эзлэн бүтээлцсэн гайхалтай бодит түүхээс уг киног сэдэвлэн бүтээжээ. Тэр үед эмэгтэй хүнийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөггүй байсан ч эдгээр 3 эмэгтэй түүхэнд өөрчлөлт авч ирсэн юм. 

3. Wonder Woman (2017)

Зөвхөн эмэгтэйчүүд амьдардаг арал дээр өссөн хүчирхэг гүнж Дианна амьдралдаа анх удаа эрэгтэй хүнтэй учирч, хайр сэтгэл, амьдралын зорилго хоёрынхоо аль нэгийг сонгох нөхцөлд орсноор киноны үйл явдал өрнөнө. 

4. Thelma and Louise (1991)

Олон жил нөхөрлөсөн Луйс, Телма хоёр амьдралаа эрс өөрчлөх хүсэлдээ хөтлөгдөн, ямар нэгэн эр хүний туслалцаагүйгээр аян замд гарснаар адал явдал эхэлдэг. 

5. Frida (2004)

Амьдарч байсан тухайн цаг үедээ тэр бүр хүлээн зөвшөөрөгдөөгүй ч хожим нь уран бүтээл нь алдарт хүрч, олон сая эмэгтэйд онцгой, нандин мэдрэмж төрүүлж дурсагддаг алдарт уран зураач Фридагийн тухай киног үзсэндээ та хэзээ ч харамсахгүй. 

6. Little Woman (2019)

Өөрийн гэсэн мөрөөдөл, амьдралын зорилгоо эрхэмлэн явдаг бие даасан эмэгтэй Жосефин болон түүний эгч нарын эмэгтэй хүний хувь заяанд хэрхэн аз жаргал, уй гуниг ээлжлэн мэдэрч амьдарч буй талаар уг кино нь ижил нэрт романаас сэдэвлэгдэн хийгдсэн. Мөн 1994 онд гарсан анхны хувилбарыг ч үзээд алдахад гэмгүй юм.

7. Mad Max- Fury Road (2015)

Дэлхий ертөнц орвонгоороо эргэж, ус агаарын хомсдолд орсон нөхцөлд амьд үлдэхийн төлөө хүн хоорондын тэмцэл хэрээс хэтэрч байхад өөрийгөө болон бусдыг хамгаалан амь насаа эрсдэлд оруулах хүчирхэг эмэгтэйн тухай уг киног ямар ч хүйсни йхүн үзсэн таашаал магтаалыг харамладаггүй билээ. 

8. Princess Mononoke (1997)

Японы алдарт Ghibli студын бүтээл, байгал эх, хүн төрөлхтний соёл иргэншлийн хувьсал хоорондоо хэрхэн харшилдаж байгааг мөн энх тайван, амар амгалангийн төлөө тэмцэж буй гүнж Мононоке, бусад эмэгтэйчүүдийн тухай анимэйшныг үзээгүй хүн ховор биз ээ. Хэрвээта үзэж амжаагүй бол заавал үзээрэй хэмээн санал болгож байна. 

9. Kill Bill (2003)

Өнгөрсөн амьдралыг нь там болгосон хуучин нөхрөө ангуучлан явах тулаанч эмэгтэйн адал явдлыг алдарт найруулагч Күэнтин Тарантино 3 ангид хуваан дүрсэлжээ. Бүх цаг үеийн шилдэг кино хэмээгдэн бичигдсэн уг киног эмэгтэй та заавал үзээрэй. 

10. La La Land (2016)

Жүжигчин мэргэжил сонгосон ч амжилт олж чадалгүй, мөрөөдлөө орхих шахам яваа эмэгтэй эцэст нь хайр сэтгэл, алдар нэрийн эхлэл хоёрынхоо аль нэгийг сонгох шаардлагатай болдог. Тэрээр өнгөрсөн хугацаанд хүч хөдөлмөрөө зарж бүтээсэн мөрөөдлийн амьдралынхаа төлөө ямар сонголт хийх вэ?

Эх Сурвалж: www.harpersbazaar.com

П.Ундрах

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments