МУАЖ Ш.Чимэдцэеэ: Д.Түвшинжаргалыг насаараа идэх юмтай болгосон, гэтэл тэтгэврийн дансыг маань ХААЛГАЖЭЭ

МУАЖ Ш.Чимэдцэеэ салсан нөхөр Д.Түвшинжаргалын тухай цахим ертөнцдөө ийнхүү мэдээлжээ. Тэрбээр: “Сайн байцгаана уу. Эрхэм монголчууд минь. Яачихсан хууль шүүх, яачихсан шийдвэр биелүүлэх, ямар гээчийн их шуналтай хүн энэ тэр гэхээрээ ийм байдаг байнаа….
“Дуунд залибарсан тавилан” тоглолт хийсний маргааш шүүхийн шийдвэр биелүүлэх газраас Төгөлдөр гэгч залуу ирж таны нөхөр байсан Түвшинжаргал гэдэг хүн хоёр хоноод л над руу залгаад шүүхийн шийдвэрээ биелүүлээч гээд утасдаад байна. Хоол хамт идэж ярилцаж сууя гээд бнаа гээд. Та одоо 93 сая төгрөг өгөх дутуу. Танд газар бна уу. Таны унаж байгаа машин таны нэр дээр байдаг уу гэж нилээн айлгаж байлаа.
Тэгэхээр би тэтгэвэрийнхээ тал мөнгөөр сар алгасахгүй төлж байгаа. Өөр арга байхгүй шүү.
Гэтэл та одоо тоглолт хийгээд баяжсан гэхээр нь ийм ийм зардал гарсан зардлаа ч нөхөж чадаагүй байна гээд зардлын баримтаа үзүүлтэл таны машин дээр шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулна гээд гарсан. Гэтэл тавдугаар сарын 23-нд тэтгэврийн дансыг минь хаачихсан. Би тэтгэврийн дансанд үлдсэн мөнгөө авдаггүй юм. Яагаад гэвэл том ач минь 12 дугаар анги төгсөнө. Сурлагатаа гайгүй юм гадагш  аятайхан сургуульд явуулчихвал дүү нартаа дэм болох байх гэж бодоод түүндээ хадгалж байлаа. Гэтэл миний тэтгэврийн дансан дээр ажиллагаа явуулчихаж ямар хэцүү хорвоо вэ. Ямар ханаж цаддаггүй шунал вэ. Би уул нь тэр хүнийг унах унаатай. Эд хогшил, бараг насаараа идэх юмтай болгосон доо. Одоо би яах вэ. Яаасан дээр юм бол……” гэжээ. 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments