Олимпийн гүүрний явган хүний замын ажил энэ долоо хоногт эхэлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр нийслэлд хийж байгаа авто замын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцуулсан юм.
Тэрбээр “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ.Олимпийн гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн.Зургаадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Мөн явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо хоногоос угсралтын ажил эхэлнэ. Мөн “Хан хиллс” хотхоны арын замын үндсэн суурь ажлыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хучиж, зургаадугаар сарын 15-нд ашиглалтад оруулна” хэмээн мэдээлэв.