СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцны цахилгаан шатанд гацсан иргэнийг гаргажээ
Нийслэлийн Баянгол дүүргийн V хорооны орон сууцны цахилгаан шат гацаж, нэг хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт тавдугаар сарын 29-ний 19:15 цагт ирсэн байна.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 19:28 цагт очиход тус байрны 3 дугаар орцны цахилгаан шат хоёрдугаар давхарт гацсан байжээ.
Цахилгаан шатнаас 34 настай эрэгтэй гарах боломжгүй болсон бөгөөд аврагчид иргэнийг эсэн мэнд гаргажээ. Гацсан цахилгаан шаттай холбоотой асуудлыг “Алтан-Амирлах” сууц өмчлөгчдийн холбоонд нь танилцуулж, аюулгүй ажиллагааг хангахыг сануулсан байна.