Зүсээ хувиргасан эрэгтэй Мона Лизагийн зураг руу бялуу шидсэн хэрэг гарчээ
Тэргэнцэр дээр суудаг өндөр настай эмэгтэй мэт зүсээ хувиргасан залуу Мона Лизагийн зураг руу бялуу шидэж, нялсан хэрэг Парис хотын Луврын музейд гарсан байна. Мона Лиза нь сэргэн мандалтын үеийн алдарт эрдэмтэн Леонардо да Винчигийн зурсан хамгийн алдартай уран зураг юм.
Ням гарагт болсон тэрхүү хэргийн улмаас зурагт ямар нэгэн гэмтэл үүсээгүй аж. Мона Лизад бялуу нялсан этгээдийг хамгаалагч нар авч явахад “Эх дэлхийдээ санаа тавь” гэж хэлсэн байна. Хэрэг болсон үед Луврын музейд байсан АНУ-ын иргэн Люк Сундберг “Тэргэнцэртэй өндөр настай эмэгтэй мэт зүсээ хувиргасан залуу Мона Лизагийн зураг руу гүйж очоод хэд хэдэн удаа цохисны дараа бялуу нялсан. Үүнийг хараад хүн болгон цочирдсон” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ