Хүүхдийн баяр парадаар эхэлнэ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 70 жилийн ой тохиож байна.
“Монгол хүүхдүүд-2022” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагаас зохион байгуулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
ХҮҮХДИЙН БАЯР ПАРАДААР ЭХЭЛНЭ
Хаана: Сүхбаатарын талбай дээр болон авто замын хөдөлгөөнийг хязгаарласан замууд дээр зохион байгуулна.
Хугацаа: 10:30-17:00 цагт
10:30-11:00 Баярын нэгдсэн хүндэтгэлийн парад /төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд/
11:05-11:10 Мөнх тунх үлгэрийн баатрууд “bambar beat“ дуу
11:10-11:15 Баярын нээлт /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар/
11:15-11:20 Мэндчилгээ дэвшүүлнэ. /Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ/
11:20-11:25 Мэндчилгээ дэвшүүлнэ. /НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан/
11:25-12:00 Урлагийн тоглолт /Мөнх-Тунхын баатрууд/
12:00-12:10 Жагсаалын үзүүлэх тоглолт /БЗД, СБД-ийн ЕБС-ийн Ахлах ангийн сурагчдын цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн/
12:10-13:00 Урлагийн тоглолт /Хамтлаг, дуучид/
13:00-14:00 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /Хүүхдийн сангаас хүүхдүүдэд зардал олгох үйл ажиллагаа, 108 утасны мэндчилгээ, Найрамдал зуслангийн мэндчилгээ/
14:00-14:30 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаа
14:30-16:00 Урлагийн тоглолт /Хамтлаг, дуучид/
16:00-17:50 Талбайн баруун, зүүн талд байрлах туслах тайзанд хүүхэд багачуудын дунд тэмцээн уралдаан, хүүхэд багачуудын дуу бүжгийн тоглолт /Аж ахуйн нэгж байгууллагууд, Олон улсын болон Төрийн бус байгууллагууд/
17:00-17:50 Парад, флашмоб /Монголын хүүхдийн ордны сурагчид/
17:50-18:00 Баярын хаалт