ОХУ Нидерланд руу байгалийн хий экспортлохоо зогсоов
Нидерланд улс төлбөрөө рублиэр төлөөгүй учир ОХУ-ын Газпром компани тус улс руу хий нийлүүлэхээ бүрэн зогсоогоод байна. Газпром мэдэгдэлдээ хийснээр Нидерланд улсын GasTerra байгалийн хийн төлбөрөө рублиэр хийх шаардлагыг биелүүлээгүй байна. Нидерланд улс даваа гарагт (2022.05.31) хийсэн мэдэгдэлдээ Газпром компанийн зөвхөн нэг талыг баримталсан төлбөрийн шаардлагыг хүлээж авахгүй хэмээн шийдсэн гэсэн юм.
Украины дайны улмаас Европын Холбоо ОХУ-д хориг тавьж, төлбөрөө рублиэр хийхийг хориглосон байгаа. Хий нийлүүлэлт зогссон ч гэсэн Gasterra компани урьдчилж өөр газраас хийн авахаар болсон гэж мэдэгдсэн байна.ОХУ Европын холбооны улсууд болох Болгар, Польш зэрэг улсуудруу нийлүүлэх байгалийн хийн хангамжаа аль хэдийн зогсоосон байгаа билээ.
Эх сурвалж: DW
Б.БУЯНДОРЖ