“The Conjuring” киноны жинхэнэ байшин 1.5 сая ам.доллароор зарагджээ

“The Conjuring” аймшгийн киноны түүхийг сэдэвлэсэн байшинг 1.5 сая ам.доллароор зарсан байна. Тус кино дээр ер бусын үзэгдэл судалдаг хосууд Эд болон Лоррайн Уоррен нар Перроны гэр бүлд туслахаар ажиллаж байгаа талаар гардаг билээ. Тэгвэл жинхэнэ амьдрал дээрх Перроны гэр бүлийн эзэмшдэг байсан фермийн байшинг “Mott & Chace Sotheby’s International Realty” компани зарсан байна.

Тус байшин нь АНУ-ын Рөүд Айленд мужид байрладаг бөгөөд анх 1826 онд баригджээ. “Deadline” сайтад мэдээлснээр Бостон хотод үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг Жаклин Нуньес тэрхүү байшинг худалдан авсан аж. Нуньесээс өмнө Жен болон Кори Хайнзен нар тус байшинг эзэмшдэг байжээ. Тэд ес бусын явдал судлахыг хүссэн хүмүүст зориулж байшингаа түрээсэлдэг байсан аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *