Хөвсгөл нууранд 28 ширхэг машин, техник живсэн байдалтай байна
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах” ажлын хүрээнд нууранд живсэн 28 машин, техникийг татан гаргахаар болсон. Тэгвэл ажлын хэсгийн ээлжит хурлыг өчигдөр Батлан хамгаалах яам зохион байгуулжээ.
Хөвсгөл нууранд живсэн 28 ширхэг машин, техникээс тав нь дотроо 40 орчим тонн шатахуунтай байгаа гэнэ.
Эдгээр шатахуунтай машин, техникийг татан гаргахад юуны түрүүнд тухайлсан багаж, хэрэгслээр шатахууныг соруулж, дараа нь татан гаргах процессын ажиллагааг явуулах нь зүйтэй гэдэг саналыг “Ниппон салвейж” компанийн төлөөлөгч зөвлөсөн байна.
Ажлын хэсгийн энэ удаагийн ээлжит хурлаар судалгааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, дараа дараагийн шатны арга хэмжээ болон татан гаргах ажиллагаанд ашиглагдах тоног төхөөрөмжийг асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцжээ.