Орос телевизээр АНУ дээр дөрвөн цөмийн пуужин хаяхад сүйрнэ гэж ярьжээ
Оросын төрийн өмчит хэвлэлээр АНУ-ын газрын хөрстэй тэгшлэхэд хангалттай хэмжээний зэвсэг Владимир Путинд байгааг анхаарууллаа. ОХУ-н улс төрч Алексей Журавлёв “Россия 1” сувгийн шоуны хөтлөгч Евгений Поповтой хийсэн ярилцлагынхаа үеэр цөмийн пуужингийн цохилт өгвөл АНУ-ын зүүн болон баруун эрэгт юу ч үлдэхгүй хэмээв.
Тэрбээр тус ярилцлагын үеэр “Би чамд батлан хэлье, АНУ-н зүүн эргийг хоёр, баруун эргийг мөн хоёр цөмийн пуужингаар хангалттай бүрэн устгана” гэв. “ Дөрвөн цөмийн пуужин байхад л юу ч үлдээхгүйгээр ор мөсөн устгахад хангалттай. Цөмийн дайнд хэн ч гараа хумхиад суухгүй хэмээн нэмж хэлсэн байна. Мөн Журавлёв Украйн улсын ард иргэд дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн дурсгалт хөшөөнүүдийг буулгахыг хүсэхгүй байгаа талаарх судалгааг дурджээ. Тэрбээр Украины иргэдийн дөрөвний гурав нь эсэргүүцсэн бол 19% нь дэмжсэн байна гэсэн юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ