Гэрийнхээ гадаа тоглож байсан хоёр настай хүүхэд алга болжээ
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын тав дугаар багийн “Цагаан гарам” гэдэг газар бага насны хүүхэд тавдугаар сарын 30-ны өдрийн 11:00 орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй алга болжээ.
Хүү “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй байна.
Иймд аврагчид “Ховд” голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Гэвч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна
Иймд иргэдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.