|

Жонни Депп шүүх хуралд яллаа

Лхагва гарагт (2022.06.02) Хойд Виржиниа мужийн шүүгч Жонни Деппийн талд шийдвэр гарган Амбер Хердийг түүний нэр хүндэд халдсан гэж үзжээ. Тэрхүү шүүх хурал нийтдээ зургаан долоо хоног үргэлжилсэн бөгөөд Херд 2018 онд “Washington Post”-д бичсэн нийтлэлээрээ өөрийнх нь нэр хүндэд халдсан гэж Депп гомдол гарган 50 сая ам.доллар нэхэмжилсэн. Үүний эсрэг Херд 100 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд зарга гаргасан билээ.

Шүүгч зуун хувь Деппийн талд орсон гэж хэлэхэд хэцүү. Хэдийгээр Хердийг 2018 онд бичсэн нийтлэлээрээ Деппийн нэр хүндэд халдсан гэх шийдвэр гарсан ч тус шүүгч мөн адил Депп Хердийн нэр хүндэд халдсан гэж үзсэн байна. Энгийнээр хэлбэл тэд хоёул ялсан, харин Депп илүү их “хожсон” юм. Депп одоо нөхөн төлбөр болгон 15 сая ам.доллар авах болно. Харин Херд 2 сая долларын л нөхөн төлбөр авах аж. Шүүгчид шийдвэр гаргасны дараа Депп “Үнэн үргэлж ялдаг” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *