Эрээн хотод хөл хорио тогтоолоо
БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн дөрвөн тохиолдол илэрч, хил хаах гэж байна гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй.
Энэ талаар ГХЯ-наас тодруулахад: “Эрээн хотод коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол илэрсэн байна. Одоогоор хилийн боомтууд хэвийн ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Гэвч тус газар хөл хорио тогтоосон тул нэг ч хүн ажилдаа яваагүй тухай орон нутгийн иргэд илэрхийлж байгаа юм.