Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн ажил эхлэлээ
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй тус төслийн багц-1 барилгын тендерт “Барилга эрч” ХХК шалгарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад байгаа аж.
Барилга угсралтын ажлын хүрээнд нэг цагт 50 хүн хүлээн авах зорчигч үйлчилгээний терминал, бусад техникийн барилгуудыг барьж, 2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна гэж Иргэний нисэхийг ерөнхий газраас мэдээллээ.