Г.Хажидмаа: Муудсан өмхий махыг нунтаг цагаан бодист дүрэхэд өнгө, үнэр нь сэргэж хэвийн мах болсон
Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь өнгөрсөн долоо хоногт тогтоогдсон.
Үүнтэй холбоотойгоор иргэд өөрсдийн хүнсний аюулгүйн байдал, эрүүл мэндээ хамгаалахын тулд МХЕГ-ын мэдээллийг хүлээлгүй “Эм Ди Си Пи”ХХК-ийн махны үйлдвэрт очиж, үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг дотоод орчин, зооринд хадгалж байсан муудсан мах, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөл байдлыг шууд дамжуулалтаар олон нийтэд мэдээлж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр буюу зургаан сарын 02-ны өдөр Эмээлт дэх махны үйлдвэрт очиж өөрсдийн биеэр нөхцөл байдлыг харсан иргэд Төрийн ордны баруун талд цуглан “Эм Ди Си Пи”ХХК-ны зоориноос гарч ирсэн муудсан махыг иргэдэд үзүүлж байна.
Иргэн Г.Хажидмаа: “Өчигдөр /2022.06.01/ иргэд Эмээлт дэх “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт очиж үзлээ. Үхсэн нохойн цогцос ч олсон. Мөн тухайн нөхцөлд хадгалж байсан махыг энд аваад ирсэн байна. Энэ махнаас үнэртэхийн аргагүй муухай үнэр үнэртэж байна. Тэгтэл нөгөө бид нарын яриад байгаа нунтаг цагаан аймшигтай бодист дүрэхээр ямар ч үнэргүй болж байгааг бид туршилт хийж харсан. Албан бус мэдээллээр Эмээлт дэх мах нядалж байгаа хүмүүс малынхаа махыг бодист хийж арьсыг нь хурдан зумладаг гэх яриа байна. Монгол улс малаараа баян гэдгээрээ дэлхийд бахархаж явдаг байж өнөөдөр ийм өмхий үнэртэй, муудсан мах идэж байгаа нь гутамшигтай байна”
А.ЭНХЖИН
Хажидмаа Гудамжнаас тэмцэж байгаа эмэгтэй ямар мундаг шинжлэх ухаанч талаас хандаж байгааг харж байна уу? Хүмүүсээ.