“234 тонн орчим мах буюу үнэлбэл 1.6 тэрбум төгрөгийн махны эзэн холбогдогч олдохгүй байна”

Эмээлт дахь мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байгаа талаар холбогдох төрийн байгууллагууд мэдээлэл өглөө.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж: “Ард иргэдийн дунд асуудал болоод буй Эмээлт дэх “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт зөрчил болон эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн. Зөрчлийн хэрэг нь прокурорын хяналтад явж байгаа. Харин Эрүүгийн хэрэг нь ХКҮ компани 234 тонн орчим мах буюу үнэлбэл 1.6 тэрбум төгрөгийн махыг манай мах биш манай хаяг шошго, нэр усыг хууль бусаар ашигласан байна гэдэг гомдлыг СХД-ийн цагдаагийн газарт өгсөн. Уг асуудалд эзэн холбогдогч нь олдохгүй байгаа” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *