Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн түрүү булчирхайн дурангийн мэс засал хийж эхэллээ
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийнхан түрүү булчирхайг дурангаар авах мэс засал, давсагны чулуу авах мэс заслыг амжилттай хийжээ.
Тус тасгийг Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр бөөр, шээсний доод замын дурангийн хагалгааны 200 сая төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжөөр хангаж байсан билээ. Бөөр, шээсний доод замын дурангийн хагалгааг орон нутагтаа хийдэг болсноор энэ төрлийн хагалгаанд Улаанбаатар хотод орох байсан иргэд цаг хугацаа алдалгүй, хөрөнгө мөнгөө хэмнэх боломжтой болж байгаа аж.
Т.ТҮШИГ