Зургаадугаар сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарь

Энэ сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг хүргэж байна.
Зургаадугаар сарын 04-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн улирлын хаалтын барилдаан,
Зургаадугаар сарын 05-нд 12:00 цагаас “Дашваанжил Газ” ХХК-ийн нэрэмжит Чингэлтэй хайрханы хишиг улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан,
Зургаадугаар сарын 11-нд 12:00 цагаас бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, улсын хүндэт гарын даа Шагдарын Батжаргалын “Манлайн баясгалан”, “Сэцэн ханы бөхийн товчоон” номуудын нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн хаалтын барилдаан,
Зургаадугаар сарын 12-нд 12:00 цагаас “Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
Зургаадугаар сарын 18-нд 12:00 цагаас “Улсын начин Р.Даваадалайн нэрэмжит” улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
Зургаадугаар сарын 21-нд 12:00 цагаас “Мөнхийн Үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
Зургаадугаар сарын 26-нд 12:00 цагаас “Талх Чихэр” ХК-ийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Similar Posts

One Comment

  1. Howdy! This post couldn’t be written any better! Reading this post reminds me of my old room mate! He always kept chatting about this. I will forward this post to him. Pretty sure he will have a good read. Many thanks for sharing!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *