Нөөцийн махыг төрийн албан хаагчдад борлуулна
Энэ онд улсын хэмжээнд нийт 13000 тонн мах нөөцөлснөөс 9 мянга орчим нөөцийн мах үлджээ. Ийнхүү үлдсэн нөөцийн махаа худалдаалахын тулд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболд төрийн байгууллага нөөцийн махны борлуулалтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах саналыг хүргүүлжээ.
Ингэхдээ нийслэлийн төр захиргааны 61 байгууллагын албан хаагчийг нөөцийн мах худалдан авах санал гаргасан байна. Үхрийн мах кг тутамдаа 8900, хонины мах 7750, ямааны мах 6900 төгрөгөөр худалдан авах аж.