Н.Сугар: Зарим хэсэгт троллейбусны шугамын утас унжиж доошилсон зөрчлийг арилгах ажил эхэлсэн

Шинээр үйлчилгээнд гаргахаар оруулж ирсэн хоёр давхар автобус автозамын хөдөлгөөнд оролцоход троллейбусны шугамын утсанд шүргэж, хөдөлгөөнд оролцоход саадтай байна гэх мэдээлэл цахимд түгээд буй.

Энэ мэдээлэлд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад: “Хоёр давхар автобусны өндөр 4.18 м харин троллейбусны шугамын өндөр 5,05 м өндөрт байх ёстой. Гэтэл зарим хэсэгт шугам унжиж доошилсон зөрчил гарсан. Тиймээс зөрчлийг арилгах ажил эхэлсэн. Автобусны дээврийн хувьд тог дамждаггүй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *