Жонни Депп, Камилла Васкес нар хайр сэтгэлийн холбоотой юу
Зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хурлын шийдвэр лхагва гарагт гарч Депп ялалт байгуулсан билээ. Тус шүүх хуралд оролцсон зарим гэрч олны анхаарлын төвд орох тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Гэвч тэдний хэн нь Камилла Васкес шиг жинхэнэ сенсаци болоогүй юм.
Шүүх хуралд Деппийг төлөөлсөн өмгөөлөгч нарын нэг бол Камилла. Тэрбээр 1984 онд төрсөн бөгөөд 2006 онд Өмнөд Калифорнийн их сургуулийг төгсөж, 2010 онд хуулийн сургуулиа дүүргэсэн байна. Камилла одоо “Brown Rudnik” нэртэй хуулийн фирмд ажилладаг аж. Шүүх хурлын үеэр Камилла, Депп нар их дотно байгаа мэт үйлдэл гаргах болсон. Тэд тэврэлдэн, гар гараа барилцаж байгаа нь олны анхаарлыг татсан тул Камилла, Депп нарыг болзож байгаа гэх цуурхал хүчтэй тархсан байна. Энэхүү цуурхал үнэн үү? Түүнээс энэ талаар асуухад Камилла инээн хариулаагүй аж. Мөн түүнийг өөр хүнтэй сүүлийн хэдэн сарын турш үерхэж ирсэн гэх яриа интернетээр тархсан юм.
Эх сурвалж: India Today
Б.БУЯНДОРЖ
Howdy very cool blog!! Man .. Beautiful .. Wonderful .. I will bookmark your blog and take the feeds additionally…I’m satisfied to seek out so many useful info here in the post, we want develop more strategies on this regard, thanks for sharing. . . . . .