34 мянга гаруй хавдартай иргэн эмчлүүлж байгаагаас 405 нь хүүхэд байна
ЭМЯ-нд тус яамнаас ковид, хавдар, эрүүл мэндийн салбарын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл: Монголд жилд 100-130 орчим хавдартай хүүхэд оношлуулж байна. Улсын хэмжээнд одоогоор 34 мянга гаруй хүн хавдартай нь оношлогдож, эмчилгээ үйлчилгээ хийлгэж байгаагаас өнөөдрийн байдлаар 405 нь хүүхэд байна.
Өнгөрсөн онд 6000 гаруй хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Энэ тоо цаашид өсөж, 2040 он гэхэд 11 мянган хүн хавдраар оношлогдоно гэсэн тооцоолол бий” гэв.