Иргэд нөөцийн махны чанарт эргэлзэж байна
Энэ онд улсын хэмжээнд нийт 13000 тонн мах нөөцөлснөөс 9 мянга орчим нөөцийн мах үлдсэн гэх. Үлдсэн нөөцийн махыг эргэлтэд оруулахын тулд төрийн байгууллагын алба хаагчдад үнийн уян хатан хэлбэрээр хямд үнээр борлуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболд санаачилж, махны борлуулалтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах саналыг хүргүүлээд буй.
Ингэхдээ нийслэлийн төр захиргааны 61 байгууллагын албан хаагчийг нөөцийн мах худалдан авах санал гаргасан байна. Үхрийн мах кг тутамдаа 8900, хонины мах 7750, ямааны мах 6900 төгрөгөөр худалдах аж.
Гэвч сүүлийн үед иргэдийн анхаарлын төвд ороод буй Эмээлтийн махны агуулах, муудсан махын шуугианаар нөөцийн махд итгэх, иргэдийн итгэл суларчээ. Махны чанар, аюулгүй байдал алдагдсан энэ үед иргэд нөөцийн мах худалдан авахаас татгалзаж эхлээд байна.
Иргэдийн хэд хэдэн төлөөллөөс тодруулахад: “Нөөцийн махыг үнэгүй тараасан ч авмааргүй байна. Ямар ч мах борлуулж байгаа юм билээ. Төрийн албан хаагч нохойд барьдаг мод уу. Бүх зүйлд ингэж албан татаасаар хандмааргүй байна” гэсэн бол өөр нэг иргэн “Нөөцийн махын үйлдвэрүүдийн ихэнх нь хятад үйлдвэр. Хортой бодисоор боловсруулсан бол яах вэ” гэв. Мөн өөр нэг иргэн “Хоёр жил зооринд хадгалсан махыг иргэдэд тарааж хордуулах нь” гэсэн зүйлсийг хэлж байлаа.
МАХ нөөцөлж тэнэгтэдэгээ болих хэрэгтэй.. тоглоом үүсгэчихсэн, байнга бэлэн мөнгө цохиостой бүүр сурцан.!!!