“Бидний эрх хэрхэн зөрчигддөг вэ” дүрс бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
Өнөөдрийн нийгэмд хүүхдийн эрх тэдний эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, амьдралд оролцох эрх хэрхэн зөрчигдөж байгаа нь ил болон далд хэлбэрээр өдөр дутмын амьдралд өрнөсөөр байгаа. Аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхдээ тухайн асуудлын гол суурийг авч үзэж, асуудлийг үндсээр нь шийдвэрлэх олж илрүүлэх нь чухал ач холбогдолтой байдаг.
Тиймээс иргэд, залуу үеийнхэн хүүхдийн эрхийн тухай тэдний эрх хэрхэн зөрчигдөж байгааг ил тод болгож урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга замыг нээн илрүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Бидний эрх хэрхэн зөрчигддөг вэ” дүрс бичлэгийн уралдааныг зохин байгуулсан юм. Тус уралдааныг 2022 оны 04 сарын 11-нд эхлүүлж 05 сарын 25 хүртэл бүтээлүүдийг хүлээн авч ирсэн бүтээлүүд дээр мэргэжлийн баг бүрэлдэхүүн шүүлт хийж шилдгийг шалгарууллаа.
Уралдааны үр дүн:
1-р байранд Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн 11а ангийн сурагчид,
2-р байранд Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 12а анги,
3-р байранд Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 11д ангийн сурагчид шалгарсан байна. Тус бүтээлийн эздийг олон улсын хүүхдийн эрх