Монголын триатлоны холбооны ерөнхийлөгчөөр Ц.Сандуй дахин сонгогджээ

Монголын триатлоны холбооны IV бага хурал өчигдөр Улаанбаатар хотноо болж бага хуралд нийт 57 төлөөлөгч хүрэлцэн иржээ.  Монголын триатлоны холбооны 2018-2022 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг хэлэлцэж, Монголын триатлоны холбооны 2022-2026 оны стратегийн төлөвлөгөөг баталсан байна.

Холбооны ерөнхийлөгчөөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Цагаанбаатар нар улиран сонгогдсон бөгөөд холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *