Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд хөл хорио тогтоолоо
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул энэ сарын 17-ны өдрийг хүртэл тус сумаас гарах хөдөлгөөнийг түр хориглосон байна. Тус иргэнээс зургаа дахь хоногт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Мөн гэр бүлийн хоёр хүнээс нь түргэвчилсэн оношлуураар авахад мөн эерэг гарсан байна.
Мөрөнгөөс мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон тандалт судалгааны багийг Цэцэрлэг сум руу явуулжээ. Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг Мөрөн суманд авч ирж PCR шинжилгээ хийх бөгөөд хариу нь маргааш гарна гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.