Кофены хэрэглээ нь бөөрний цочмог дутагдлын эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ
Кофений талаар эрдэмтдийн явуулсан туршилтын сонирхолтой үр дүнг уншигч танд толилуулья. Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачдын саяхан хийсэн судалгаагаар өдөрт дор хаяж нэг аяга кофе уух нь кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад бөөрний цочмог дутагдал үүсэх эрсдлийн хэмжээг 15%-иар бууруулдаг болохыг тогтоожээ.
Тус сургуулийн нефрологийн тэнхмийн эрхлэгч, анагаах ухааны профессор Чираг Парих “ Кофег тогтмол уух нь чихрийн шижингийн 2–р хэв шинж, зүрх судасны өвчин, элэгний өвчин гэх мэт архаг болон дегенератив өвчнөөс урьдчилсан сэргийлэх ач холбогдолтой гэдгийг бид аль хэдийн мэддэг болсон. Харин одоо бид энэ жагсаалтад бөөрний цочмог дутагдлыг нэмж байна.
Кофены биологийн идэвхит нэгдлүүд нь дангаараа эсвэл кафейнтай холбогдсон бодис нь бөөрний цусан хангамжийн байдал ба шимэгдүүлэлтийг нэмэгдүүлэн, химийн чөлөөт радикалуудын үүсэлтийг дарангуйлдаг байна. Гэвч бид дахин сүү, элсэн чихэр гэх мэт кофены нэмэлт бодисууд нь бөөрний цочмог дутагдлын эрсдэлд нөлөөлөх тухай нэмэлт судалгаа хийх хэрэгтэй.” хэмээжээ.
Эх сурвалж: Science Daily
Б.БУЯНДОРЖ