Сүхбаатар дүүргийн ЕБС-иуд гадуурхлын эсрэг нэгдлээ

Өнөөдөр Олон улсын ялгаварлан гадуурхлын эсрэг өдөр тохиож байна. Эл өдрийг угтан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн ЕБС-иудын 6-12 дугаар ангийн сурагчдын хүрээнд зохион байгуулсан #Баярлалаа Сүхбаатар” үе тэнгийнхний дундах дарамт, гадуурхлын эсрэг видео контент бүтээх уралдааны дүн гарлаа.

 

 

Энэхүү #Баярлалаа Сүхбаатар” видео контент бүтээх уралдааныг Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтэс, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Сүү ХК хамтран зохион байгуулжээ.

 

 

Тэмцээнд Сүхбаатар дүүргийн 13 сургуулийн 6-12 дугаар ангийнхан бүтээлээ илгээснээс Нийслэлийн лаборатори 1-р сургуулийн 7в ангийн бүтээл шилдгээр шалгарлаа. Үе тэнгийнхний дундах дарамт, гадуурхлын эсрэг видео контент бүтээх уралдааны ялагчид ангиараа Төрийн ордонд зочлох эрх, СҮҮ ХК-ны “Алтан тасалбар”-ын эзэд болохын зэрэгцээ 1 сая төгрөгөөр шагнагджээ.

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments