Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-нд товлогджээ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүх Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн сарын 12-ны өдөр шүүх байсан ч шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгчдийн хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар болж, улмаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийд гаргасан.
Тэгвэл энэ сарын 8-нд буюу ирэх Лхагва гарагт Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.