Эрээн боомт дахь халдварын тоо нэмэгдсээр байна
БНХАУ-ын Эрээн боомтод ковидын дөрвөн тохиолдол бүртгэгдэж, дахин хөл хориод байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар халдварын тоо 22 хүрээд байгаа аж.
Тодруулбал, энэ сарын 2-ны үдээс өмнө Замын-Үүд боомт болон авто замаар ачаа, суудал, тусгай зориулалтын импортын 58 тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн байна. Харин үдээс хойш орж ирэх байсан чингэлэг бүхий ачаануудыг хилээр гаргаагүй аж.
Эрээн хотын Худалдааны товчооноос энэ сарын 3-ны өдөр Луут завины баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор 24 цагийн хугацаанд хил хаасан юм.