Эмээлтээс саатуулсан БНХАУ-ын хоёр иргэн цар тахлын улмаас Монголд гацжээ
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтээс хууль бусаар амьдарч байж болзошгүй БНХАУ-ын хоёр иргэн байгаа мэдээлэл түгсэн. Улмаас Гадаадын иргэн, харьяатын газраас тухайн иргэдийг шалгахад, өнгөрөгч онд Монголд оршин суух зөвшөөрөл нь дууссан, эх орондоо буцахаар хасалтаа хийлгэсэн ч, цар тахлаас шалтгаалан зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласнаар нутаг буцаж чадахгүй гацсан байна.
Мөн тухайн иргэд нь БНХАУ-ын Элчин сайдын яамандаа нутаг буцах хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан учир ямарваа торгууль, шийтгэвэр ногдуулахгүйгээр, хил нээгдсэн үед эх оронд нь буцаах арга хэмжээ авахаар болжээ.