СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж, нэг иргэн амиа алдлаа

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 587 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 390 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж бэртсэний 16 нийслэлд, 8 орон нутагт бүртгэгдсэн байна. Мотоцикл холбогдсон ослын улмаас нэг хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж,  

Зорчигч хэлбэрээр 4 осол бүртгэгдсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн,
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдсэн, Хөдөлгөөн эхлэх 1 осол бүртгэгдсэн
  • Мотоциклтой осол 2 бүртгэгдсэн

Хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж 3 хүүхэд гэмтсэн байна. Насны хувьд 6-15 насныхан байна.

Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж, ашиглах, үл хөдлөх зүйл мөргөх зэргээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойндоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 423 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 336 орон нутагт 87 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Энэ амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан 5 тохиолдол бүртгэгдэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон тохиолдлоос 4 жолооч, 1 явган зорчигч хэлбэрээр бүртгэгдсэн байна.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Зуны урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор мотоциклтой хөдөлгөөнд оролцох нь ихсэж байгаа тул хамгаалах

малгай хамгаалалтын хэрэгслийг зүүж хэвшихийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД

ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *